Зуны цагт ч өөрийгөө хөгжүүлцгээе
06/02/2025Хүүхэд, эцэг эх, багш нарт зориулсан зуны турш суралцаж, хөгжих боломжтой номын зөвлөмжүүд

Температур нэмэгдэж, эцсийн шалгалтууд дуусаж байна. Өөрөөр хэлбэл, зун цаг ирлээ.
Зуны уншлагаа эхлүүлэхэд тань туслах үүднээс Харвардын Боловсролын Дээд Сургуулийн (HGSE) багш нараас зун цагт унших номын зөвлөмжүүдийг гаргасан байна. Энэхүү жагсаалт нь багш нар, эцэг эхчүүд болон сурагчдын хэрэгцээнд нийцэхээр тусгайлан бэлтгэгдсэн. Тиймээс компьютероо хаагаад, өвсөн дунд тухалж суугаад, доорх номнуудтай хамт зуныг угтаарай.
Хүүхдүүдэд:
Нийгмийн шударга ёсны сэдвийг танилцуулах үүднээс, багш Гретхен Брион-Мейзелс “All Around Us” (Зэлена Гонзалез) номыг санал болгож байна. Энэ бол орон зай, цаг хугацааг тойрог ба мөчлөгөөр төсөөлж, дэлхийтэй хэрхэн холбогддогийг тайлбарладаг.
Түүнчлэн тэрээр Инносанто Нагарагийн “The Wedding Portrait” номыг санал болгосон. Энэ ном нь шударга ёс ба нийгмийн сайн сайхны төлөө хууль дүрмийг зөрчиж ирсэн хүмүүсийн бодит түүхүүдийг өгүүлдэг.
Залуухан уншигчдын дунд өөрийн үнэт зүйл, хэн болох тухай яриа өрнүүлэхийг дэмжих зорилгоор ахлах багш Памела Мэйсон дараах номыг санал болгож байна: Stamped (For Kids): Racism, Antiracism, and You. Энэ нь Жэйсон Рейнолдс болон Ибрам Х. Кендийн New York Times-ийн бестселлер бүтээлийн Соня Черри-Полийн дунд ангийн сурагчдад зориулан хялбаршуулж бичсэн хувилбар юм.Мэйсон “Энэ ном нь Америкийн нийгэм дэх системчилсэн арьс өнгөөр ялгаварлах үзэл хэрхэн үйлчилдэг тухай ойлгомжтой тайлбар өгдөг” хэмээн бичжээ. “Олон сэдвийг хамарсан тул уг ном нь үе хоорондын яриа өрнүүлэхэд тохиромжтой эхлэл болохоос гадна тодорхой үйл явдал, хүн, газар орны талаар гүнзгийрүүлсэн уншлага хийхэд урам өгдөг.” Үүнтэй адил, Брион-Мейзелс “It Feels Good to Be Yourself: A Book About Gender Identity” номыг зөвлөдөг. Энэ бол “хүйсийн ялгаа болон хэн байхаа танин мэдэхэд тусалдаг, үзэсгэлэнт зургуудтай, ойлгомжтой гарын авлага юм” хэмээн тэр хэлжээ.
Адал явдалт ном сонирхогчдод профессор Кэтрин Сноу дараах хоёр номыг санал болгодог. Эхнийх нь Али Бенжамины “The Thing About Jellyfish” — найзынхаа гэнэтийн үхлийг мөрдөж эхэлсэн дунд сургуулийн сурагчийн тухай өгүүлдэг. Хоёр дахь нь Луис Сачарын “Holes” — говьд нүх ухах үүрэг авсан өсвөр насны хүүхдүүдийн тухай эртний боловч алдартай зохиол.
Ид шидийн сэдэвтэй өгүүллэг сонирхогч уншигчдад, Мэйсон “Amari and the Night Brothers” (Б.Б. Алстон) номыг санал болгож байна. “Энэ шинжлэх ухааны уран зөгнөлт ном нь хар арьст охины шидэт чадвар, хэвшмэл ойлголт, өөртөө итгэх итгэлийн тухай өгүүлдэг” гэж Мэйсон бичжээ.
Эцэг эхчүүдэд:
Өсвөр насныхныг хэрхэн дэмжих талаар суралцахыг хүсэж буй эцэг эхчүүдэд профессор Нэнси Хилл дараах хоёр номыг санал болгож байна.
1.“The End of Adolescence: The Lost Art of Delaying Adulthood” — энэхүү ном нь өсвөр үеэс насанд хүрэгч болтлоо хэрхэн хөгжих ёстойг тайлбарладаг. “Залуус өнөө үед удаан насанд хүрч байна гэх ташаа ойлголтыг үгүйсгэж, тэдэнд илүү их хугацаа хэрэгтэйг тайлбарладаг. Мөн өнгөрсөн зууны 1970-аад оны оюутнуудын ярилцлагад үндэслэсэн” гэж Хилл хэлжээ.
2.“The Age of Opportunity: Lessons from the New Science of Adolescence” — Лауренс Стэйнбергийн энэхүү ном нь өсвөр үеийн тархины хөгжлийг ойлгомжтой байдлаар тайлбарлаж, хэрхэн тэднийг дэмжих ёстойг харуулдаг.
Багш нарт:
Намар анги танхимаа шинэ түвшинд хүргэхийг хүсэж буй багш нарт профессор Жал Мехта “Think Like Socrates: Using Questions to Invite Wonder and Empathy in the Classroom” номыг санал болгосон. “Энэхүү гайхамшигтай, сэтгэл хөдөлгөм ном нь хүүхдүүдийн асуултыг анхаарч, тэдний сониуч байдлыг ашиглан хичээлээ хэрхэн гайхалтай болгохыг заадаг. Энэ бол багш бүрийн заавал унших ёстой ном юм!” гэж Мехта бичжээ.
https://www.gse.harvard.edu/ideas/ed-magazine/21/06/summer-here-get-reading