Гүйцэтгэлтэй холбоотой өсвөр наснынхны асуудлууд

05/19/2025

Көүчийн санал болгосон 5 аргууд

2021 оны нэгдүгээр сар. Манай хүү Жэк ахлах сургуулийн аравдугаар ангиа дүүргэж байлаа. Сургуулийн лавлахад хандтал 20 гаруй хичээлийн даалгавар нь дутуу байв. Ухаалаг, чадвартай ч  Жэк судалгаа, бичгийн ажлыг хойш тавих, цагийн менежментгүй байсан. 

Бид туслахыг хичээсэн ч орой болтол сууцгааж хэрүүл маргаан болдог байв. Дарамт ихтэй байдалд бусдын тусламж хэрэгтэй болсон тул бид туршлагатай багш Касси Мерриллтай холбогдсон. Тэрээр сурагчдад аливаа ажлыг эхлүүлэх, цагийн менежмент, зохион байгуулалт зэрэгт тусалсан.

Хэдхэн сарын дараа Жэкийн дүн сайжирч, хичээлийн хандлага нь тогтмол болсон. Оройн хэрүүл багасч, бид бүгд тайвширсан юм..

Хэрвээ танай хүүхэд ижил асуудалтай байвал, манай хүүгийн көүчийн хийсэн дараах таван аргыг туршаад үзээрэй:

1. Даалгаврын жагсаалтыг үүсгэ. Жэк хичээл бүрийн Google Classroom руу тус тус орж даалгавраа шалгах ёстой байсан учраас олон даалгавар нь орхигддог байв. Меррилл бүх даалгаврыг нэг Google Document  рүү нэгтгэж, хуваалцаж, шинэчилж болох систем үүсгэсэн.

2. Том даалгаврыг жижиг жижиг хэсгүүдэд хуваа. Том ажлыг хийх гэж оролдоход хэтэрхий их санагдаж, хаанаас эхлэхээ ч мэдэхгүй болох үе байдаг. Тиймээс Жэкт ажлаа эрэмбэлэх, судалгаа хийх хугацаа товлох, бичихийн өмнө санаагаа зохион байгуулах зэрэгт тусалсан.

3. Урамшуулж байх. Өндөр оноо авсан үед нь урамшуулж байх.  Энэхүү эерэг урамшуулал нь өшөө илүү хичээх хөшүүрэг болдог гэж Меррилл хэлсэн.

4. Нээлттэй харилцах. Бид эхэндээ Zoom-ээр хамтдаа уулзсан. “Энэ нь хүүхдэд ‘Бид бүгд энэ асуудлыг хамтдаа шийдэх гэж байна’ гэж ойлгуулах нь чухал” гэж тэр хэлсэн. Жэк өөрийнхөө тулгамдсан зүйлийг хуваалцаж, бид бүгд хамтдаа шийдэл олсон. 

5. Тогтсон хуваарьтай боловч уян хатан бай. Меррилл ба Жэкийн уулзалт тогтмол цагтай байсан боловч шаардлагатай үед уян хатан өөрчлөх боломжтой байв. Шийдвэрийг Жэкээр гаргуулах нь хариуцлагаа ухамсарлахад тустай байсан. 

Хэрвээ та эцэг эхийн хувьд ядарч, бухимдаж байгаа бол надад тус болсон дараах зүйлс танд ч бас тус болно гэж найдаж байна:

1. Бусдын тусламж хэрэгтэйг хүлээн зөвшөөр. Гуравдагч, төвийг сахисан хүнийг оруулснаар манай гэр бүлийн уур амьсгалыг тайвшруулж чадсан. Мөн 2 талыг баримталснаар асуудлыг жигд харж байсан.

2. Цаг хугацаагаа зориулах хэрэгтэй. Мерриллийн тусламжтай байсан ч гэсэн, би долоо хоногт хэд хэдэн удаа Жэктэй хамт суугаад сурч буй ур чадвар, дадал дээр нь хамтдаа ажилласан.

3. Төгс төгөлдөрт бүү хэт хичээ. Төгс төгөлдөр байх гэж хичээх хэрэггүй. Даалгавар бүрийг төгс болгох гэж хэт их цаг зарцуулах нь сурах хүсэл, сонирхлыг үгүй хийдэг.

Эх сурвалж: https://www.gse.harvard.edu/ideas/usable-knowledge/21/10/my-teen-struggles-executive-function