Онлайн ахлах сургууль ба уламжлалт ахлах сургууль: Эцэг эхчүүд юу мэдэх ёстой вэ?
03/18/2025Хэрвээ таны хүүхэд цахим ахлах сургуулийн боловсролын хөтөлбөрийг сонгох гэж байгаа бол бид танд хэрэгтэй бүх асуултын хариултыг өгөхөд бэлэн байна. Онлайн ба уламжлалт ахлах сургуулиудыг сайтар судалсны үр дүнд сонголтоо хийх нь чухал юм.
Цахим ахлах сургууль ба уламжлалт ахлах сургуулийн хооронд сонголт хийх нь эцэг эхчүүд болон сурагчдын хувьд чухал асуудал юм. Та цахим ахлах сургуулийн уян хатан байдлын талаар сонссон байж магадгүй, гэхдээ хэрхэн уламжлалт анги танхимын сургалтуудаас юугаараа ялгаатай вэ? Цахим сургалтын өдрүүдэд юу хийх вэ? Бид тус бүрийн боловсролын хэв маягийг танилцуулж, цахим сургалтыг ойлгомжтой болгохын тулд таны асуултанд хариулт өгөх болно!
Таны хүүхэд уламжлалт анги танхимд амжилттай суралцдаг, эсвэл онлайн хичээлийн уян хатан байдлыг хүсдэг, эсвэл аль аль нь хосолсон байдлыг эрэлхийлдэг бол, тус бүрийн давуу талыг ойлгох нь оновчтой шийдвэр гаргахад тусална. Хүүхэд бүрийн суралцах арга барил нь өвөрмөц байдаг бөгөөд хамгийн тохиромжтой шийдлийг олох нь томоохон өөрчлөлт авчирч чадна!
Эцэг эхчүүд цахим ахлах сургуулийн талаар юу мэдэх ёстой вэ?
Хэрвээ та цахим дээр суурилсан онлайн хичээл хэзээ ч хийж байгаагүй бол, цахим ахлах сургууль нь суралцах үйл явц бүхэлдээ хүүхдээс шалтгаалсан, цагийн гарз буй мэт санагдаж болох ч энэ нь таны бодож буйгаас илүү юм.
Онлайн ахлах сургуулиудын давуу талыг энд үзүүлж байна:
- Өөрийн хурдаар суралцах: Сурагчид хичээлээ өөрсдийн хурдаар үзэж, хэцүү сэдвүүдэд илүү цаг зарцуулах боломжтой. Мөн уламжлалт анги танхимуудаас эрт сургиулаа төгсөх боломжтой.
- Цахим сургуулиуд нь DEAC (Distance Education Accrediting Commission)-аар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд энэ нь чанартай боловсролыг баталгаажуулдаг.
- Сурагчид сургуулиа дуусгасны дараа албан ёсны ахлах сургууль төгссөн диплом авдаг.
- Уян хатан хуваарь: Сурагчид өөрсдийн тохиромжтой цагт хичээлээ үзэх, даалгавраа гүйцэтгэх боломжтой. Энэ нь өөр ажил, спорт, урлаг зэрэгтэй зэрэгцүүлэн суралцах хүсэлтэй хүүхдүүдэд тохиромжтой.
- Сонголттой хичээлүүд: Ихэнх цахим сургуулиуд уламжлалт сургуулиудад байдаггүй өргөн сонголттой хичээлүүдийг санал болгодог.
- Хүртээмжтэй: Интернэт холболттой хаанаас ч суралцах боломжтой. Энэ нь орон нутагт амьдардаг эсвэл гадаадад байгаа сурагчдад тохиромжтой.
- Хувь хүний хандлага: Зарим хөтөлбөрүүд сурагчийн суралцах хэв маяг, хурдад тохируулан хичээлээ тохируулдаг.
- Эцэг эхчүүдийн хяналт: Онлайн платформууд нь эцэг эхчүүдэд хүүхдийн хичээл, үнэлгээг хянах боломжийг олгодог.
Эцэг эхчүүд уламжлалт ахлах сургуулийн талаар юу мэдэх ёстой вэ?
Өнөө үеийн ахлах сургууль нь өмнөх үеийнхээс маш их ялгаатай болсон. Технологийн хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, боловсролын шинэ арга барилууд нь сургуулийн орчин, суралцах арга барилд ихээхэн нөлөөлсөн. Уламжлалт ахлах сургуулиуд олон давуу талтай боловч сурагчдын өдөр тутмын амьдралд тулгарч буй асуудлууд өмнөхөөсөө илүү төвөгтэй болсон. Энд уламжлалт сургуулийн нийтлэг шинж чанарууд болон тэдгээрийн давуу талуудыг дурьдаж байна:
- Сургуулийн байгууламж (номын сан, лаборатори, спорт заал гэх мэт) нь сурагчдад бодит туршлага олгох боломжийг бүрдүүлдэг.
- Зохион байгуулалттай хуваарь: Сургууль нь тогтсон хичээлийн хуваарьтай байдаг бөгөөд энэ нь сурагчдад цагийн менежмент, сахилга батыг хөгжүүлэхэд тусалдаг.
- Нийгмийн харилцаа ба багийн ажил: Ангийнхан, багш нартай шууд харилцах боломж нь нийгмийн ур чадвар, багийн ажиллагааг хөгжүүлэхэд тусалдаг.
- Шууд санал хүсэлт ба дэмжлэг: Сургалтын зөвлөх, тусгай боловсролын нөөц зэрэг дэмжлэгийн систем нь сурагчдын боловсролын үйл явцыг дэмждэг.
- Суралцах туршлага: Гараар хийх лабораторийн туршилт нь онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх боломжийг олгодог.
- Эцэг эхчүүдийн оролцоо: Эцэг эхчүүд багш нартай шууд уулзаж, хүүхдийн боловсролын явцыг хянах боломжтой.
Цахим ахлах сургууль ба Уламжлалт ахлах сургууль аль нь илүү хэцүү вэ?
Цахим болон уламжлалт ахлах сургуулиуд нь тус бүрийн давуу талтай учир шууд харьцуулахад хэцүү юм. Ялгаа нь ихэвчлэн хүүхдийн суралцах арга барил, сонирхлоос хамаарна.
Уламжлалт сургуулиуд нь тогтмол хуваарь, сурагчидтай нүүр тулан харилцах боломжийг олгодог бөгөөд тодорхой хөтөлбөртэй, багш нарын шууд удирдлагаар сурахыг илүүд үздэг сурагчдад тохиромжтой байдаг. Өдөр тутмын тогтмол хуваарь болон анги танхимд байх нь зарим сурагчдад төвлөрөхөд тусалж, суралцах орчныг нь бүрдүүлдэг. Гэсэн хэдий ч сургууль руугаа явах ирэх цаг хугацаа, тогтмол цагийн хуваарьт дасан зохицох, өдөр тутмын бусадтай үүсгэх харилцаа нь зарим сурагчдад тухгүй байдлыг үүсгэх боломжтой..
Харин цахим сургуулиуд, жишээлбэл Penn Foster High School нь сурагчдад өөрсдийн хуваарьт тохируулан суралцах уян хатан боломжийг олгодог. Энэ нь хараат байдал болон уламжлалт тогтмол цагийн хуваариас гадуур суралцах дуртай сурагчдад тохиромжтой. Гэхдээ онлайн сургалт нь өөрийн хариуцлага, хичээл зүтгэл болон цагийн менежментийн ур чадварыг шаарддаг. Шууд нүүр тулан харилцахгүй байх нь зарим сурагчдад хүндрэлтэй санагдаж болох ч, бие даан ажиллах, хараат бус байдлыг илүүд үздэг сурагчид ч бий.
Эцэст нь хэлэхэд, хүндрэлтэй байдал нь сурагч тус бүрийн хандлагаас шалтгаалдаг. Нэг сурагчид хүндрэлтэй санагдаж буй зүйл нь өөр нэг сурагчид давуу тал нь байж болно. Хамгийн тохиромжтой сонголтыг тодорхойлохдоо сурагч тус бүрийн сонирхол, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх нь чухал.
Цахим ахлах сургууль болон уламжлалт ахлах сургуулийн тухай түгээмэл асуултууд
Цахим ахлах сургуулийн хөтөлбөр нь уламжлалт ахлах сургуультай академик түвшний хувьд адилхан чанартай юу?
Олон цахим ахлах сургуулиуд, Penn Foster High School зэрэг цахим ахлах сургуулиуд нь, уламжлалт ахлах сургуулиудад тавигддаг академик стандарттай тэнцэх стандартыг баримталдаг. Тэд суралцагчдыг ирээдүйн зорилгод нь сайн бэлтгэхүйц өргөн хүрээтэй хөтөлбөрийг санал болгодог.
Цахим ахлах сургуулийн хөтөлбөр уламжлалт ахлах сургуулийн хөтөлбөртэй харьцуулахад ямар байх вэ?
Онлайн ахлах сургуулийн хөтөлбөр нь уламжлалт ахлах сургуулиудтай төстэй байдаг бөгөөд математик, шинжлэх ухаан, нийгмийн ухаан зэрэг гол сэдвүүдийг хамардаг. Мөн цахим сургуулиуд уламжлалт ахлах сургуульд байхгүй өргөн сонголттой сонгон судлах хичээлүүд болон мэргэшсэн курсүүдийг санал болгож чадна.
Цахим ахлах сургууль ямар төрлийн магадлан итгэмжлэгдсэн дипломтой вэ?
Penn Foster цахим ахлах сургуулийн хөтөлбөр нь DEAC болон Cognia дипломтой бөгөөд, энэ нь харьяа улсын стандартад нийцсэн чанартай боловсролыг санал болгодог. Уламжлалт ахлах сургуулиудтай ижил, мөн The Commission on Secondary Schools of the Middle States Association of Colleges and Schools-аас диплом авсан.
Миний хүүхэд адилхан боловсрол авч, их сургууль эсвэл хүссэн карьертаа бэлтгэгдэх боломжтой юу?
Тийм ээ. Өргөн хүрээний хичээлүүд, хувь хүний дэмжлэг, уян хатан суралцах орчинтой тул олон цахим ахлах сургуулийн сурагчид их сургууль эсвэл дунд сургуулийн дараах ажлын байрны хувьд сайн бэлтгэгдэн төгсдөг.
Цахим сургалтын орчин сурагчдын нийгмийн харилцаа, оролцоог хэрхэн дэмждэг вэ?
Цахим сургалтын платформууд ихэвчлэн форумууд, багийн ажил, цахим уулзалтуудыг санал болгож, нийгмийн харилцааг дэмждэг. Penn Foster-ийн сурагчдын нийгэмлэгээр дамжуулан (зөвхөн элссэн сурагчдад зориулсан), таны хүүхэд ангийнхантайгаа холбогдож, суралцах хамтрагчаа олоход, мөн өмнө нь тухайн хичээлүүдийг амжилттай суралцсан сурагчдаас тусламж авах боломжтой.
Цахим ахлах сургуулиуд сурагчдад ямар дэмжлэг, нөөц боломжуудыг санал болгодог вэ?
Цахим ахлах сургуулиуд янз бүрийн дэмжлэгийн нөөцүүдийг санал болгодог, үүнд нэг бүрчлэн багшаас зөвлөгөө авах, чатаар холбогдон харилцах, форумууд болон онлайн номын сан, видео болон бусад боловсролын материалууд орно.
Миний хүүхэд Цахим ахлах сургуульд суралцах хугацаандаа сургуулийн бус үйл ажиллагаа болон спортод оролцох боломжтой юу?
Тийм ээ. Цахим ахлах сургуулийн уян хатан байдал нь сурагчдад академик үүрэг хариуцлагаа сургуулийн бус үйл ажиллагаа, спорт эсвэл бүр цагийн ажилтай хослуулах боломжийг олгодог.
Цахим ахлах сургуулиуд хэрхэн үнэлгээ, шалгалт болон үнэлгээг хүлээн авдаг вэ?
Цахим ахлах сургуулиуд сурагчийн гүйцэтгэлийг үнэлэхийн тулд тестүүд, даалгаврууд, бие даалтууд болон шалгалтуудыг ашигладаг. Үнэлгээний систем нь уламжлалт боловсролын стандарттай ижил.
Цахим ахлах сургуулийн хөтөлбөрт амжилттай суралцахын тулд ямар технологийн төхөөрөмжүүд шаардлагатай вэ?
Хамгийн багадаа сурагчдад найдвартай компьютер эсвэл зөөврийн компьютер, хурдтай интернет холболт шаардлагатай. Сонгосон хичээлүүдийн дагуу тусгай програм эсвэл техник хэрэгсэл шаардлагатай байж болно. Эдгээр нь зайлшгүй шаардлагагүй ч, сурагчдад туслах зориулалттай 30 гаруй програм болон вэбсайтууд байдаг!
Цахим ахлах сургуулийн хөтөлбөрийн зардал нь уламжлалт ахлах сургуулиас хэрхэн ялгаатай вэ, мөн санхүүгийн дэмжлэгийн сонголтууд байдаг уу?
Цахим ахлах сургуулийн хөтөлбөрүүд нь уламжлалт ахлах сургуулиудтай харьцуулахад янз бүрийн төлбөрийн бүтэцтэй байдаг. Ихэнхи улсын ахлах сургуулиуд сургалтын төлбөргүй байдаг бол цахим хөтөлбөрүүд нь сургалтын төлбөртэй байдаг. Гэсэн хэдий ч, гэр бүлүүд зардлаа зохицуулахад туслах уян хатан төлбөрийн сонголтуудыг санал болгодог.
Эх сурвалж:https://www.pennfoster.edu/