Саятан сурагчдын клуб
Манай “Саятан сурагчдын клуб” хөтөлбөрийн зорилго нь хүүхдийн санхүү болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, хэрэглэгч биш бүтээлч сэтгэхүйтэй ирээдүйн Монгол иргэдийг бэлдэхэд оршино.
Тус хөтөлбөрөөр хүүхдүүд санхүүгийн мэдлэг гэдэг нь зөвхөн мөнгө хадгалах биш бөгөөд харин ухаалгаар ажиллаж мөнгө олох, зөв захиран зарцуулалтад суралцаж, хадгалах ба хөрөнгө оруулахын зөв хуваарилалт, бусдад дэмжлэг хандив өгөх хэлбэрүүд гэх мэт цогц мэдлэгийг олж авах болно.
Хүүхдүүдийн санхүү, бизнесийн мэдлэгийн хоцрогдлыг арилгаж, хүртээмжтэйгээр сайжруулан, ажил амьдралдаа эрт хэрэглэж эхлэхэд нь хөтлөх зорилгоор хөрөнгө оруулалтын зөвлөх алдарт Уоррен Баффет нь өөрийн дүр ба дуу оруулалтыг “САЯТАН СУРАГЧДЫН КЛУБ” анимэйшнд ашиглахыг зөвшөөрч, ирээдүйдээ үнэлэшгүй хөрөнгө оруулалт хийсэн билээ.
Бид энэхүү цогц хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр Монгол хүүхдүүддээ 2016 оноос эхлэн хүргэсээр одоогоор 2000 гаруй хүүхдийг хамруулан, санхүүгийн мэдлэг түгээсэн байна. Сэдэв бүрт эцэг эхчүүдийн гарын авлага дагалдах бөгөөд хүүхдүүд танхимд үзсэн хичээлээ гэртээ очиж бататгах, мөн гэр бүлийн санхүүгийн талаараа асууж, хоорондоо ярилцах нь эцэг эхчүүдийг мөн хичээлд татан оролцуулж байгаа хэлбэр юм. Хүүхэд эцэг эхтэйгээ хичээлийн талаар зөвлөлдсөнөөр хичээлийг илүү сайн ойлгох боломж бүрдэнэ. Хичээлийн хөтөлбөр нь Англи Монгол хэл дээр хосломол учраас, хичээл дээр хэрэглэгдсэн Англи үгийн сангаар хэлний мэдлэгээ давхар сайжруулах боломжтой.
Сургалт нь логик дэс дараалал бүхий нийт 26 цуврал сэдвээс бүрдэлтэй:
Байршил
Зар сурталчилгаа
Төлөвлөлт
Хадгаламж
Судалгаа хийх
Хөрөнгө оруулалт
Өр
Сонголт
Зээл
Мөрөөдлөө дагах нь
Түншлэл
Хүндлэл
Тогтмол суралцах
Бусдыг сонсох
Эрэлт
Брэнд
Жижиг зүйлийг ч бүү орхигдуул
Бүтэлгүйтэл
Менторлох нь
Бусдын бодлыг хүндэтгэх нь
Гадаад төрх
Эрсдэл
Нөлөөлөх нь
Олон талт үзэл бодол
Анхны сэтгэгдэл
Нэр хүндээ хамгаалах нь