Их сургууль, коллежид элсэх зөвлөмж чиглүүлэлт

 

Манай коллежийн зөвлөгөө өгөх үйлчилгээ

Чимгээгийн Энхлэн нь АНУ-ын Массачусетс мужид байрлах Смит коллежийн 3-р курсын оюутан юм. Тэрбээр сэтгэл зүй, боловсрол, хүүхэд судлалын чиглэлээр хос мэргэжлээр суралцдаг. Түүний хүсэл бол хүүхдүүдтэй ажиллах, хүүхдүүдэд боловсрол, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, чиглүүлж эерэгээр нөлөөлөх юм. Тэрбээр коллежид суралцахаас гадна Монголын ахлах ангийн сурагчдад зөвлөгөө өгч, АНУ-ын шилдэг коллежид элсэх хувийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхэд нь тусалдаг. Тэрбээр суралцагчдадаа хувийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч, өөрийн давуу тал, сайн чанарууд, ба онцлог талуудаа ойлгоход нь тусалж, коллежид элсэх өргөдөл, захидал дээрээ өөрийн мөн чанар, бусдаас ялгарах онцлогоо харуулахад нь чиглүүлдэг. Сүүлийн дөрвөн жил Энхлэн нь коллежид амжилттай элсэх талаар хувьчлан зөвлөгөө өгч, олон өсвөр үеийнхнийг мөрөөдөлдөө хүрэхэд нь тусалсан бодит амжилт үзүүлээд байна.

Энхлэн шавь нартаа дараах чиглэлийн хүрээнд зөвлөгөө өгдөг:

Коллеж сонгох үйл явц

Нийтлэг өргөдөл

Хувийн эссе

Судалгааны ажил бүхий эссе

Өөрийгөө нээн илрүүлэх