Astrid - “Хүн бүрт хүртээмжтэй Англи хэл”
Гүрэн Академи нь Англи хэлний боловсролын хүртээмжийг сайжруулах зорилгоор Google, Spotify, Education first, Oxford гэх зэрэг шилдэг институтын мэргэжилтнүүдээс бүрдсэн Америк-Шведийн “Астрид” компанитай хамтарч ажиллаж буй. Өдгөө дэлхий даяар технологи ашиглах нь өөрийн түвшнээс аз жаргалтайгаар суралцаж эхлэх боломжийг олгож буй. Монголын хувьд хот ба хөдөө цаашлаад хувийн ба улсын сургуулиудын боловсролын чанарын ялгааг багасгахад технологийн оролцоо зайлшгүй болоод байна. Хөтөлбөрийн хүрээнд “Astrid” аппликейшнээр дамжуулан орон даяар хүн бүр Оксфордын багш, судлаачдын хөгжүүлж, шинэчилдэг хичээлүүдэд суралцах боломжийг нээсэн. Интернэтийн дундаж хурд ба бага хэрэглээ шаарддаг, хиймэл оюунд суурилсан технологи учраас хөдөө орон нутаг дахь хэрэглээнд асуудал бага гардаг. Хүүхэд бүрийн түвшин, бэрхшээлийг AI тодорхойлж, сайжруулахад чиглэсэн тоглоом, дасгалуудад чиглүүлж ажиллуулна. Хүүхэд өөрийн одоогийн түвшиндээ тохирсон агуулгуудыг хүссэн байршил, хугацаандаа ажиллаж хурдтайгаар ахих боломжтой байдгаараа давуу Ярианы чадварыг сайжруулахад агуулга хэлбэр нь чиглэдэг учир суралцахад илүү сэдэлжиж, эрчтэйгээр ахидагийн зэрэгцээ агуулгаараа дамжуулан хүүхдийн ерөнхий мэдлэгийг сайжруулах зорилгоор бүтээгдсэн болно.