Сурагчдыг дүн бус суралцах үйл явцад төвлөрөхөд туслах 5 арга
08/25/2025Багш нар дахин шалгалт өгөх боломж олгож, дүнгийн талаар ярихдаа хандлагаа өөрчлөх үед сурагчид авсан оноондоо бус эзэмшиж буй чадвартаа төвлөрдөг.

“Миний сурагчид гэрийн даалгавраа бүрэн хийсэн, асуух асуултаа бэлдчихсэн, хичээлдээ дуртайяа орж ирдэг… тэд энэ бүхнийг дүнгийн төлөө бус, сурахын тулд хийсэн…” тэгээд би энэ гайхамшигтай зүүднээсээ сэрнэ.
Бодит байдал бол тэс өөр. Сурагчид дүнгийн системд хэт анхаардаг. Дараах асуултууд тогтмол ирдэг:
- Хэрвээ би нэгжийн тэмдэг бичихээ мартсан бол хэдэн оноо хасах вэ?
- Үсгийн алдаанд хэдийг хасах вэ?
- Би дундаж оноогоо "A" болгохын тулд юу хийх ёстой вэ?
Математикийн хичээл заасан олон жилийн турш энэ бодит байдалтай нүүр тулж ирснийхээ дараа би өөрийн үйлдлүүд дүнг чухалчилсан системд хэрхэн нөлөөлсөн талаар эргэцүүлж эхэлсэн. Би өмнө нь сурагчдыг тэдний хичээл зүтгэл, ахиц дэвшил бус, зөвхөн дүнд нь тулгуурлан магтаж байсан гэдгээ хэлэхэд ичиж байна. Эцэг эхтэй хийдэг уулзалтууд ч дийлэнхдээ сурагчийн суралцах явц бус, тоон дүнгийн тухай л төвлөрдөг байлаа. Энэ эргэцүүллийн явцад би ангидаа дүнг хэт онцлохгүй байлгах арга, нөөцөө бусад багш нартай хуваалцаж эхэлсэн. Тийм ээ, бид дүн тавих үүрэгтэй хэвээр ч гэсэн, түүнийг гол зүйл болгохоос татгалзсан юм.
Сургалтын орчныг дүн төвтэй хандлагаас холдуулах 5 арга
1.Хэл яриагаа өөрчлөх (сурагчид болон эцэг эхтэйгээ):
Өмнө нь би сурагч ямар нэг даалгавар хийхгүй бол “Энэ дүнд нөллөлнө, заавал хийх ёстой!” гэж сүрдүүлдэг байлаа. Харин одоо “Чи язгуур арифметикийг маш сайн ойлгосон байна. Энэ чадвараа Пифагорын теорем дээр хэрхэн ашиглахыг чинь харахыг тэсэн ядан хүлээж байна” гэх мэт урам өгсөн байдлаар ярьдаг болсон. Энэ нь төгс үр дүн өгдөг үү? Үгүй. Гэхдээ сурахад чиглэсэн хэл яриа нь анги доторх соёлыг аажмаар өөрчилж эхэлсэн.
Эцэг эхтэй харилцахдаа ч дүнг бус, тухайн хүүхдийн өсөж буй чадвар, ойлголт дээр төвлөрөхийг хичээдэг болсон. Хэрэв заавал тоон дүн асуувал, “Девон сүүлийн шалгалтандаа 42-оос 35 оноо авсан. Энэ нь математикийн хувьд жаахан зальтай мэт боловч 35/42 гэсэн хэлбэр нь B дүнтэй холбоотой сөрөг хандлагыг багасгадаг.
2.Дүн тавих хугацааг хойшлуулах:
Манай сургуулийн өөр нэг математикийн багштай хамт бид энэ аргыг туршсан. Бид шалгалтыг зүгээр л засч, тэмдэглэл хийдэг ч дүн, оноо бичдэггүй. Шалгалтыг буцааж өгөхдөө сурагчдаас өөрсдөө алдаагаа засах, эргэцүүлэхийг хүссэн. Тэд засвар хийж байх үед би сэтгэгдэл хэлж хэзээ ч оноо ярьдаггүй. Эхэндээ сурагчдад таалагддаггүй байсан ч аажимдаа тэд бодит гүйцэтгэлдээ илүү анхаарал хандуулж эхэлсэн.3.Дарамтыг багасгах
Судалгаагаар гэрийн даалгавар болон дадлагын үнэлгээг нарийн шалгаж дүн тавих шаардлагагүйг харуулсан. Ихэнх багш нар гүйцэтгэлд нь тулгуурлан гэрийн даалгаварт дүн тавьдаг. Дарамтыг бүр ч багасгах үүднээс би улирал тутам хамгийн бага оноотой шалгалтыг автоматаар хасна гэж зарласан. Энэ нь олон сурагчийн айдас, бухимдлыг үгүй хийсэн.
4.Дахин шалгалт өгөх боломж олгох:
Манай сургуулийн математикийн тэнхим улирал бүр нэг удаа дахин шалгалт авах бодлоготой. Шинэ шалгалтын дүн өмнөх хамгийн бага дүнг орлодог. Хэрэв танай сургууль дахин шалгалтын бодлогогүй бол энэ талаар санал тавих, эсвэл ангидаа дахин шалгалтыг зөвхөн сурахад зориулсан хэлбэрээр хэрэгжүүлж болно.
5.Өөрөө өөрийгөө үнэлэх боломж өгөх:
Багш нар энэ сөрөг нөлөөг багасгахын тулд сурагчдад өөрийгөө үнэлэх боломж олгож болно. Жишээ нь, рубрикт тулгуурласан үед сурагчдаар өөрийн рубрикийг бөглүүлж, дараа нь тухайн үнэлгээний талаар ярилцах уулзалт хийх. Зарим тохиолдолд тэдний өгсөн дүн багшаас бага ч байж мэднэ. Энэ нь үр дүнтэй ярианы эхлэл болдог.https://www.edutopia.org/article/5-ways-help-students-focus-learning-rather-grades
Өөрийгөө үнэлэх нь сурагчдад сурах үйл явцад илүү хариуцлагатай хандах, өөрийн сэтгэлгээг хөгжүүлэхэд тусалдаг.